Нэг зуун Солонгос иргэн тутамд 3 гадаадын иргэн ноогдож байна

Солонгос улсад амьдардаг гадаадын иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж эдүгээ тус улсад 1 сая 500 мянган гадаадын иргэд ажиллаж, амьдарч байна.

2013 оноос эхлэнХятад улсад амьдардаг Солонгос үндэстнүүдийг Өмнөд Солонгос улсад ирж ажиллах визийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэнтэй холбогдон гадаадын иргэдийн тоо 2012 онтой харьцуулбал 8.6%-иар өссөн байна.

2014 оны 05 сарын байдлаар гадаадын иргэдтэй гэр бүл болсон 240 мянган Солонгос иргэн бүртгэгдсэнээс 93 мянга 390 гадаадын иргэн нь Солонгос улсын иргэн болж харъяалалаа сольсон ажээ. Хосолмол соёлт гэр бүлийн 146 мянга 78 хүүхэд бүртгэгдсэн нь Солонгос улс дах нийт хүүхдийн 9.3% нь болж байна.

Ингэснээр тус улсын нэгзуун иргэн тутамд 3 гадаадын иргэн ноогдож байгаа ба нийт орон 22 орон нутгийн 20%-д нь 10 мянгаас дээш тооны гадаадын иргэд оршин сууж байгаа ажээ.

Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ