Украины цэргүүд хүүхдийн асрамжийн газрыг устгажээ

Украинд болж буй хэрэг явдлын хариуцлагыг тус орны ерөнхийлөгч Петр Порошенко биечлэн хүлээх ёстой гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэв.Засгийн газрын тэргүүн Facebook дэхөөрийн хуудсанд ингэж бичжээ.
“Ерөнхийлөгч Порошенко гал зогсоох шийдвэрийг зогсоосноор аймшигтай алдаа хийлээ. Энэ нь их хохиролд хүргэнэ. Одоо тэр үүний хариуцлагыг биечлэн хүлээх ёстой” гэж Медведев дурджээ. Ийм алхам нь хэлэлцээрт буцаж орох аргагүй болтол хүндрүүлж байна гэж тэр тэмдэглэжээ.
Европын холбоотой Украин хэлэлцээрт гарын үсэг зурж хамтран ажиллах болсонтой холбогдуулан Орос улс өөрийн зах зээлийг хамгаалах болно гэж ерөнхий сайд амласан байна. Үүнээс гадна, энэ оны намар гэхэд шатдаг хийн жинхэнэ хямрал Европт үүснэ гэж Медведев үзэж байна.
Мөн "Украины дүрвэгсэд эмээ нар дээрээ очихоор Орос руу явж байгаа юм" хэмээн АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Мари Харф хэлснийг ичгүүргүй явдал гэж ерөнхий сайд нэмж тодорхойлжээ.
Украины удирдлагын үйлдэл нь хоёр орны харилцааны хөгжлийг үлэмж ээдрээтэй болгож, хэд хэдэн асуудлаар хамтран ажиллах аргагүй болгож байна гэж Медведевдурджээ.
Мягмар гаригт Оросын ерөнхийлөгч Владимир Путин Порошенког Украины зүүн нутагт дайн дэгдээлээ гэж мэдэгдсэн юм. Үүнээс өмнө Украины ерөнхийлөгч байлдааны ажиллагаа эхлүүлэх тухай тушаал биечлэн өгөөгүй байсан. Харин зургадугаар сарын 30-нд Украины ерөнхийлөгч гал зогсоох шийдвэрийг зогсоосон тухай мэдэгдсэнээр, болж буй хэрэг явдлын хариуцлагыг хүлээх болж байна гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглэсэн юм.
Дашрамд дурдахад Украины цэргийнхэн Луганск хотын ойролцоо Америк хийцийн бөмбөг хэрэглэсэн байж болох юм. Тусгаар тогтнолоо бие даан тунхагласан Бүгд найрамдах Луганск Ард Улсынхэвлэлийн албаны дарга Владимир Иногородский хэвлэлийнхэнд ингэж мэдэгдсэн билээ.
Үүний зэрэгцээ Украины арми Славянск хотод сургуулийн өмнөх насны хүүхдийн асрамжийн газрыг устгасныг ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов мэдэгдсэн байна. Тэр өөрийн хэлснийг нотлон, Instagram-д гэрэл зургууд байршуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ