Лениний музейн хурал хойшиллоо

Лениний музейн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн хурлын танхимд товлогдсон ч Төрийн өмчийн хорооны хүсэлтээр 14 хоног хойшиллоо.

Өнгөрсөн сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүх дээр ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн билээ. Шүүх хуралдаанаарТөрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ