Хорооны засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Уралдааны болзол батлах тухай” А/542 дугаар захирамж гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээгүр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагаагидэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтаж нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлалаа.
Энэхүү уралдаанд нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар оролцох бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдөр оролцогчдын материалыг хүлээн авч, 1,2-р шатны шалгаруулалт хийнэ. Болзолт уралдаанд шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц (60 хүртэл м2) худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн20%-ийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагнах юм.Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага руу бэлэн бусаар шилжүүлнэ. Уралдааны болзлыг дэлгэрэнгүй танилцуулъя.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ
375 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ХОРООДЫНЗАСАГ ДАРГА НАРЫН
ДУНДЗАРЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ


Зорилго:Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээгүр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагаагидэвхижүүлэх, бодитүр дүнгдээшлүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Нийслэлийн 152 хороо

Нэг.Болзлын шалгуур үзүүлэлт

Үзүүлэлт Шалгуур үзүүлэлт
1 Эрүүл аюулгүй байдлын индекс
  1. Хорооны ЭАБИ-ийн түвшинг шалгуур үзүүлэлт тус бүрээр гаргажсуурь онтой харьцуулан үр дүнг тооцсон байх
  1. ЭАБИ-ийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах хариу арга хэмжээний төлөвлөлт,хүрсэн үр дүн
  1. ЭАБИ-ийн нийслэлийн түвшингээс доогуур үзүүлэлт бүхий индексийг сайжруулах талаар авсан арга хэмжээ, хүрсэн үр дүн
2 Амьдрах орчны зураглал Зураглал хийгдсэн 87 хороо (гэр хороо)-ны түвшинд
  1. Амьдрах орчны зураглалыг ашиглан, хийх ажлын жагсаалтыг иргэдийн оролцоотойгарганнийслэл, дүүргийн төсөвт тусгуулах, хэрэгжилтийг хангуулах талаар санаачилсан ажил, түүний үр дүн
  1. Газрын зураглалын мэдээллийн санд баяжилтыг тухай бүр хийсэн байдал
Зураглал хийгдэх 65 хороо (орон сууц)-ны түвшинд
  1. Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг зохион байгуулсан байдал
  1. Зураглал хийх ажлыг олон нийтэд таниулж сурталчилсан байдал
3 Орон нутгийн хөгжлийн сан
  1. Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр,төсөл арга хэмжээний санал авах ажлыг зохион байгуулжөрх бүрийг хамруулсан байх
  1. Иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хорооны Иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлж шийдвэрийг дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байх
  1. Хорооны хэмжээнд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдал, хүрсэн үр дүн
4 Төр-иргэнийүйлчилгээ
  1. Нэг цэгийн болон төрийн үйлчилгээний салбар төвийгхүн амын нягтаршил орон зайг харгалзан зохион байгуулах, “стандарт багц”-ын үйлчилгээг эхлүүлсэн байдал, хүрсэн үр дүн
  1. Дүүргээс хороонд шилжүүлсэнтөрийн үйлчилгээний нэр төрөл, хамрагдсан иргэний тоо
  1. Хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрэнбүрдүүлсэн байдал
5 Бичил бизнесийг дэмжих зээл
  1. Бичил бизнесийг дэмжих зээлд хорооны иргэдийг хамруулсан байдал
  1. Ороннутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний иргэдийнбүлгээр хийхийг зөвшөөрөгдсөнтөсөвт ажлуудыг зээлд хамрагдсан иргэдээр гүцэтгүүлэхэд санаачилга гарган ажилласан байдал, хүрсэн үр дүн


Хоёр. Болзлыг дүгнэх

1 дүгээр үе шат


Хороо нь уралдааны болзлын шалгуур үзүүлэлт тус бүрээр тайланг гаргаж2014 оны 09 дүгээр сарын 15-ны дотор Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсонкомисст ирүүлнэ. Хороо тайлангийн хувийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар ньхороодоос ирүүлсэнтайландурьдчилсан үнэлгээ хийж нийслэлийн комисст хүргүүлнэ.

Комисс нийслэлийн хороодоос ирүүлсэн материалуудтай танилцаж онооны дарааллаар жагсаажэхний 40 хороог дараагийн шатны шалгаруулалтанд оруулна.

Хороодоос ирүүлсэн тайланд:

1. Эрүүл аюулгүй байдлын индекс НЗДТГ-ын НХХ
2. Амьдрах орчны зураглалУлаанбаатар хотын ЗААлба
3.Орон нутгийн хөгжлийн сан НЗДТГ-ын СБТХ
4. Төр-иргэнийүйлчилгээ (1, 2-р үзүүлэлт)НЗДТГ-ын НЗУХ
5. Төр-иргэнийүйлчилгээ (3-р үзүүлэлт)Нийслэлийн Статистикийн газар
6. Бичил бизнесийг дэмжих зээлНЗДТГ-ын НХХэлтэс тус тус үнэлгээ өгнө.

Комиссболзлын үзүүлэлт бүрийн биелэлтэд 100 хүртэл оноо өгч, нийлбэр онооны дунджааршалгаруулна.

2 дугаар үе шат


Комисс эхний шатанд шалгарсан 40 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцана.
Онооны дарааллаар жагсаажэхний 20 хороог шалгаруулна.гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ