Г.Уранцэцэг: Энхмөнх надад тохирох зөв хүн байгаагүй

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүд олон хүнтэй нэр холбогддог ч ганц бие амьдралыг илүүд үзэх нь олонтаа. Тэдний нэг болох топ модель Г.Уранцэцэг ч бас гэрийн эзэгтэйн амьдралаас илүүтэйгээр эрх чөлөөгөө дээдэлдэг нэгэн. Тэрбээр Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхтэй нэлээд удаан үерхсэн ч тэдний хайр амьдрал болоогүй.

Гэвч Энхмөнх, Урнаа хоёрын хайр дурлалын талаарх яриа өнөө хэр нь тасраагүй л байгаа билээ. Тэгвэл загвар өмсөгч бүсгүй түүний талаар анх удаа ам нээлээ. Тэрбээр “Энхмөнх надад тохирох зөв хүн байгаагүй учраас л бид салсан” хэмээн ярьжээ. Түүнчлэн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч залуутай үерхэж байгаа гэдэг яриаг ч үгүйсгэжээ. Урнаа “Би загвар өмсөгч залуутай хэзээ ч үерхэхгүй. Яг түүн шигээ хүүхэдтэй болбол хэзээ ч загвар өмсөгч болгохгүй” хэмээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ