Загвар өмсөгч Б.Билгүйтэйд гейчүүд их хэмжээний мөнгө амлаж, нүцгэлэх санал тавьжээ

Загвар өмсөгч Б.Билгүйтэй бол өрсөлдөөнөөр дүүрэн Тайландын загварын ертөнцөд нэрээ гаргаж яваа цорын ганц монгол залуу.
Хилийн чанадад загвар өмсөж байгаа бүсгүйчүүдийн талаар сайн, муу мэдээ байнга л дуулдаж байдаг. Тэгвэл харийн оронд загвар өмсөж байгаа залуугийн хувьд ч хэцүүхэн асуудлуудтай нүүр тулсаар байгаа бололтой.
Тодруулбал, Тайланд гей сонин, сэтгүүл, шоу цэнгээн хөгжсөн нь нууц биш. Тэгвэл тэндхийн гей залуусын хоёр ч сэтгүүл монгол загвар өмсөгч залууд бүрэн нүцгэлэх санал тавьжээ.
Тэд үүнийхээ төлөө түүнд 15 мянган доллар амласан байна. Харин Б.Билгүйтэй “Би өмнө нь цээж нүцгэн зураг олон авахуулж байсан. Гэвч хэзээ ч бүтэн нүцгэлж байгаагүй. Цаашид ч тийм зүйл хийхгүй” хэмээн ярьжээ.
Цэвэр ичимтгий монгол бүсгүйчүүд энгэрээ сул тавьсан өнөө цагт ядаж эрчүүд минь цадигаа алдахгүй байгаа нь юутай их аз вэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ