Улаанбаатарт 26-28 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ. Өнөөдөр нутгийн хойд хэсгээрбороо орж, говийн бүсийн нутгаар хална.
2014 оны 07 дугаар сарын 04-ний08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруунхойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраарсекундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ,Оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Дарал төдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ