Нийслэлийн төв талбайд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болно

Нийслэлийн 375 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Саунд оф Монголиа ХХК-тай хамтран “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн төв талбайд анх удаа болох “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ддэлхийн болон монголын шилдэг бүтээлүүдийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд толилуулах юм. “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн” 07 дугаар сарын 06-ны 21 цагаас болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР
1. Ж.Чулуун “Уран Хас” балетын УдиртгалУДБЭТ-ын Симфони
найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
2. Б.Шарав “Чингис Хаан” дуурийн Төгсгөл /Чингисийн ари/
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Бумхүү, найрал дуучид.Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
3. Д.Лувсаншарав “Хан Бүргэд” дуурийн ПолонезУДБЭТ-ын балетын
жүжигчид, найрал дуучид
Удирдаач МУУГЗЖ.Бүрэнбэх
4. Б.Дамдинсүрэн “Учиртай 3 толгой” дуурийн Юндэн Нансалмаа нарын хоршил
УДБЭТ-ын гоцлол дуучин
СТА Ч.Энхтайван,гоцлол дуучин Б.Энхнаран Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
5. З.ХангалД.Дашлхагва “Салхит шувуун дуун”
УДБЭТ-ын балетын гоцлоочСТА М.Од, Г.Батчимэг, Б.Саруул, балетын жүжигчид Удирдаач УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
6. Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Бор Халиун нарын хоршил
УДБЭТ-ын гоцлол дуучинСТА Ш.Наранчимэг, гоцлол дуучин Г.Шижирболд Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
7. Дж.Верди “Реквием”УДБЭТ-ын найрал дуучид
Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
8. Chiara “La Spanola”УДБЭТ-ын гоцлол дуучин СТА
Б.Эрдэнэтуяа Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
9. И.Штраус “Цэнхэр Дунайн вальс”УДБЭТ-ын балетын жүжигчид
Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
10. Ш.Гуно “Фауст” дуурийн Мефистофелийн ари
УДБЭТ-ын гоцлол дуучин
СТА О.Хүрэлбаатар, эрэгтэй
найрал дуучид Удирдаач МУУГЗ
Н.Туулайхүү
11. Ж.Бизе “Кармен” дуурийн ХабанераУДБЭТ-ын гоцлол дуучин СТА
Р.Доржхорлоо, гоцлол дуучин М.Дариймаа, Ц.Арюнаа, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
12. А.Бородин “Игорь Ван” дуурийн Кипчакуудын бүжиг
УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Х.Мөнгөнхөлөг, А.Өлзий-Орших, М.Од, Г.Батчимэг, балетын бүх жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Тууулайхүү
13. Дж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир эмэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
14. Э.Монте “Чардаш”УДБЭТ-ын гоцлол хөгжимчин
СТА Ц.Мөнхболд хийлээр гоцлон Симфони найрал хөгжим хөгжимдөнө Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
15. Карл Орф “Кармина Бурана” УДБЭТ-ын балетын жүжигчид,
найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
16. И.Штраус “Полька №1”УДБЭТ-ын симфони найрал
хөгжим Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
17. Дж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари
УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
18. П.Чайковский “Хунт нуур” балетын Адажио
УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
19. А.Моцарт “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари
УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
20. Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамилиогийн дуу
УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Анхбаяр, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
21. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран-Па УДБЭТ-ын балетын гоцлооч
МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, А.Өлзий-Орших, Г.Батчимэг, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү
22. Дж.Верди “Трубадур” дуурийн Манрикогийн стретто
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
23. Дж.Верди “Травиата” дуурийн Хундагын дуу
УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
24. Радецкий маршУДБЭТ-ын симфони найрал
хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ