ХААИС-ийн захирал асан Б.Бямбаад холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгажээ

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нь сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригдсан 3 давхар дутуу гүйцэтгэлтэй 334,924,491 төгрөгний төсөвт өртөг бүхий барилгыг, өөрийн удирдлаганд ажиллаж байсан дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гэрээматериал бүрдүүлж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэн сургуулийн санхүүгээс мөнгөө “Химон констракшн”, “Ариун ар” ХХК-иудын дансаар болон өөрийн жолоочоор ажиллаж байсан Б.Болдбаатарын цалингийн дансаар гаргуулан нийт 808 000 000 төгрөгийг авч, Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр 2012 оны 12 дугаар сард сургуулийн хөрөнгөнд үндэслэлгүй бүртгүүлжээ.

Ийнхүү тус сургуульд онц их хэмжээний буюу 808 000 000 / найман зуун найман сая / төгрөгийн хохирол учруулан, сургуулийн хөрөнгийг завшсангэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхээс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Бадарчийн Бямбаа, Цэрэндоржийн Амарсайхан, БатсүрэнгийнБолдбаатар, Дэлгэрхүүгийн Янжмаанарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж цагаатгасан шийдвэр гаргасныг хуульчид үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ажээ.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХМОНХАлба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ