Ундраа зуслангийн 22 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д хүргэгджээ

Өчигдөр “Ундраа” зусланд амарч байсан 22 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д яаралтай хүргэгджээ. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй аж. 200 орчим хүүхэд нэг ээлжиндээ амраах хүчин чадалтай Ундраа зуслан нь 1989 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн юм. Хүүхдүүд чухам юу идэж хоолны хордлого болсон эсэх нь гурав хоногийн дараа гарах шинжилгээний хариугаар тодорхой болох аж.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ