Хоёр гаргүй залуу машин барьж явжээ

Хятадын Хубэй мужийн хурдны замаар зүүн хөлөөрөө тормосон дээрээ гишгэж, баруун хөлөөрөө жолоо барьж явсан хоёр гаргүй 45 настай залуу цагдаа нартбаригджээ. Тэрээр нийт 160 мянган км зам туулсан байсан нь шалгалтын явцад илэрсэн байна.

Баригдах үедээ бонгино ханцуйтай цамц өмсөж явсан гэнэ. Машинаасаа буухыг хүсэхэд тэрбээр баруун хөлийнхөө долоовор хуруу болон эрхий хуруугаараа түлхүүрээ эргүүлжядах юмгүй хөдөлгүүрээ унтрааж байжээ.

Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй залуу долоон настай байхдаа өндөр хүчдэлд цохиулж, хоёр гараа алдсан юм байна. Харамсалтай нь Хятадын замын хөдөлгөөний дүрмийн дагуу уг залууд жолооны үнэмлэх олгох боломжгүй талаар албаны хүмүүс хэлсэнийг эх сурвалжууд тэмдэглэжээ.

Хуулиндаа үнэмлэхгүй этгээдтээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 2000 юанаар торгож, 15 хоног саатуулагддаг юм байна. Харин энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй залууг 500 юанаар торгожээ.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ