Коста Рика улсын шигшээ голландчуудыг хожвол 6 сая ам.доллар авна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Голландын багийг хожвол, Коста Рика улсын шигшээ баг 6 сая ам.долларын шагнал авна гэж хэвлэлд мэдээлжээ.

Одоогийн байдлаар коста рикачүүд 14 сая ам.долларын шагналтай болоод байна. Тодруулвал, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орох болсноор 9 сая, хэсгээсээ гарснаар 1 сая, шөвгийн наймд Грекийн багийг хожсоноор 4 сая ам.доллар авах болжээ.

Голланд, Коста-Рикийн шигшээ багуудын тоглолт долдугаар сарын 5-нд (УБ-ын цагаар долдугаар сарын 6-ны 04 цаг) “Фонте-Нова” цэнгэлдэх хүрээлэнд болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ