Наадмын тасалбар 7 дугаар сарын 6-наас худалдаанд гарна


Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан бөгөөд наадам7 дугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ.
Үндэсний их баяр наадмын нээлтийнажиллагаа7 дугаар сарын 11-ний 11:00 цагаас эхлэх бол энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байна.
Наадмын нээлт үзэх тасалбарыг 7 сарын 6-наас эхлэн 7, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаална.
Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ