Г.Буяндоржид холбогдох шүүх хурал даваа гаригт болно

Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан “Ноёд” группын Ерөнхийлөгч гэх Г.Буяндоржийн шүүх хурлын тов гарчээ.

Баянзүрх дүүргийн шүүх дээрдолдугаар сарын сарын 7-ны өглөөний 8.30 минутад болохоор болжээ. Түүнийгиргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ. Г.Буяндоржийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа гэнэ. Харин Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатчин Цэрэннадмид нарт холбогдоххэргийг тусгаарласан байна. Шүүхийн ажилтнууд болон хохирогч, өмгөөлөгч нар нь “Г.Буяндорж шүүх хуралдаа ирдэг л байгаа даа. Шүүх хурлыг сунжруулах, цаг хожихдоо сурамгай нэгэн”гэцгээж байгаа аж. Г.Буяндоржийг 10-аас дээш хорих ялтай зүйл ангиар зүйлчилж шүүх юм байна.У.БолдWWW.ZONE.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ