Бразилын тухай 12 сонирхолтой баримт

Өнөөдөр хөлбөмбөг сонирхогчид төдийгүй, бусад хүн ч Бразил улс руу анхаарал хандуулж байгаа билээ. Тийнхүү бид энэхүү гайхалтай орныг танд жаахан ч гэсэн танилцуулах гэсэн юм.
1. Бразилын нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 11 мянган ам.доллар (харьцуулах үүднээс дурдахад, АНУ-д энэ үзүүлэлт 28 мянган доллар байдаг юм).
2. Тус орны нутаг дэвсгэрийн нийт талбай нь 3 сая 857 мянга 926 хавтгай дөрвөлжин километр, Энэтхэг шиг улс(1 сая 269 мянга 35Е хавтгай дөрвөлжин километр) Бразилд 2,5 дахин багтана.
3. Бразилын хүүхдүүд дунджаар амьдралынхаа долоон жилийг сурагчийн ширээний ард өнгөрүүлдэг байна.
4. Бразил улс гоо сайхны барааны хэрэглээгээр дэлхийд гуравдугаар байранд ордог.Шинжээчдийн тоо баримтаас үзвэл, гоо сайхны зах зээлийн жилийн борлуулалт 43 тэрбум ам. доллар. АНУ-д энэ үзүүлэлт 68 тэрбум, Японд 47 тэрбум доллар байдаг ажээ. Хувийн ариун цэвэр, үнэртэн, гоо сайхны барааны үйлдвэрлэлийн секторт 1367 компани ажилладаг байна.
5. Бразилддэлхийн амтат жүржийн шүүсний 50 хувь, элсэн чихрийн 20 хувийг үйлдвэрлэдэг.
6. Бразил улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 2,3 их наяд ам.доллар бөгөөд өнөөдөр энэ үзүүлэлтээрээ дэлхийн долоо дахь томоохон эдийн засагтай орон болж байна. Тус улсын ДНБ нь ӨАБНУ, Аргентин, Австралийн ДНБ-ийг нийлүүлсэнтэй тэнцүү юм.
7. Бразилд хүнд суртал хэт их байдгийг тус оронд барилгын ажил явуулж эхлэх зөвшөөрөл авахад дунджаар нэг жил шаардагддагаар жишээ татаж болно. (харьцуулалт хийх үүднээс дурдахад, жишээ нь Мексик улсад энэ хугацаа 82 өдөр байдаг).
8. Дэлхийн кофены нийт үйлдвэрлэлийн гуравны нэг нь Бразилд ногдож байна
9. Харин үхрийн махны зах зээлийн тухайд гэвэл,Бразил улс энэ чиглэлийн дэлхийн үйлдвэрлэгчдийн дунд эхний байранд ордог.
10. Амьдрахад хамгийн аюултай дэлхийн гучин хотоос бүрддэг “эрүүгийн нийслэлүүдийн” дунд Бразилын арван нэгэн хот багтдаг аж.
11. Харинорчин үеийн шилэн кабелийн холбооны хэрэгсэл хэрэглэдэг хүн амын тооны үзүүлэлт ердөө 0,1 хувь.
12. Хөлбөмбөг Бразилын орчин үеийн үндэсний соёлын нэн чухал хэсэг болж байдаг нь нууц биш.Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд Бразилын шигшээ баг 1958, 1962, 1970, 1994, 2002 онд таван удаа аварга болж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ