Солонгосын ганц "ориг" жүжигчин бүсгүй англи залуутай гэрлэнэ

Солонгосын жүжигчин Бэ Дү На солонгос жүжигчид дотроос ганцаараа элдэв мэс засалд ороогүй “ориг” царайтай, нүүрээ будахгүй дэлгэцээр гарахаас айдаггүй цорын ганц “со” жүжигчин бүсгүй.
Энэ чанар нь кино найруулагчдад их таалагддаг. Дэлхий нийтээрээ элдэв маяггүй, натур зүйлд дуртай болохоор хиймэл хөөрхөн солонгос жүжигчин бүсгүйчүүдээс илүү европынхны, холливудын киночдын анхаарлыг татаж, европт амжилттай ажиллаж байгаа жүжигчин.
Хошин инээдмийн кинонд эвлэгхэн тоглодог Бэ Дү Над солонгосчууд хайртай. Харин саяхан Бэ Дү На Солонгос хүмүүсийн нүд чихийг дэлдийлгэсэн мэдээ дуулгажээ.
Тэрээр кинонд хамтран тоглосон Английн жүжигчин Жем Стержесстэй хайр сэтгэлийн холбоотой болсон тухайгаа дуулгажээ.
Тэд 2012 онд “Cloud Atlas”кинонд хамтран тоглосноос хойш хайр сэтгэлийн холбоотой болсон гэж солонгосчууд таамагласан ч Бэ Дү На үгүйсгэж, “Бид зүгээр л найзууд” гэдэг байсан. Харин Канны наадмын үеэр Бэ Дү На харилцаагаа олонд зарлаж, хайр сэтгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Бэ Дү На энэ жил 35 нас хүрсэн, олон жил ганц бие амьдарсан. Харин анх удаа Англи залуутай хайр сэтгэлтэй болсноо зарласан нь энэ. Солонгосчууд хайртай жүжигчин Бэ Дү Нагийнхаа хайр сэтгэлийг ойлгож хүлээж авна биз ээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ