Экс Ерөнхий прокурорын нууц хүүгийн ээж олны өмнө гарч ирэв

Солонгос улс нь төрийн дээд албан тушаалд ажиллах ажилтнуудаа томилохдоо гэр бүлийн тогтвортой байдлыг ихээхэн шалгаж үздэг ба гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэсэн, гэр бүлээ цуцлуулсан, нууц амрагтай байсан, насанд хүрэгчдэд зориулсан массаж, бараар үйлчлүүлсэн гэх мэт бүхий л төрлийн асуудалд холбогдсон хүмүүсийг нийгэмд хэт буруу үлгэр дууриал үзүүлж байгаа ангилалд хамааруулан үл томилдог байна.

Тиймээс тус улсын өндөр албан тушаалтнууд бүгдгэр бүлийн бат бэх тогтвортой харьцаатай гэдэг байдлаараа албан тушаал эрхлэх боломжоо олдог бол эдгээр дундаас Ерөнхий прокурорын албан тушаалыг хааж байсан Че Дунг Уг, албан тушаалаа хааж байхдаа гэр бүлээсээ гадуур харьцаанаасаа бий болсон 8 настай хүүтэй гэдэг нь илэрсэн юм.

Тэрээр энэ мэдээлэл гарсан даруй гэр бүлээсээ өөр харьцаа үүсгэж байгаагүй, охин, хүү 2-тоо сайн аав байсаар өдийг хүрсэн гэж хэлээд албан тушаалаа сайн дураараа өгч байсан бол өчигдөр түүний нууц хүүгийн ээж Сөүл хотын цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр иржээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулаагүй ч хүүхдийн эцэг нь экс ерөнхий прокурор мөн хэмээн хүлээн зөвшөөрч, түүнээс хүүгээ өсгөх , хүмүүжүүлэх бүх зардлаа авдаг, төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа өнгөрөөдөг, хүүгийнхээ сайн аав хэмээн цагдаагийн газар мэдүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ