Авлигын хэргээр шалгагдаж байгаа төмөр замын экс дарга амиа хорлон нас баржээ

Солонгос улсын Төмөр замын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ким Гуанг Чэ (58) нь албан тушаалаа гүйцэтгэж байхдаа, өөрийн байгууллагаас зарласан тендерт шалгарсан компаниас ихээхэн хэмжээний хээл, хахууль, авилгал авсан хэргээр шалгагдахаар цагдаагийн газар дуудагдаад байсан юм.
Гэвч тэрээр мэдүүлэг өгөхөөсөө өмнөхөн буюу өчигдөр 15.00 цагийн орчим Сөүл хотын Чамшил гүүрэн дээрх хашлаган дээр гэрээслэл бичин үлдээж, гутал, нүдний шилээ тайлан Хан мөрөн рүү үсрэн амиа хорлон нас барсан байна.
Төмөр замын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ким нь 2011 оны 08 сард Төмөр замын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд төмөр замын ажилчдын ажил хаялт, цалингаа нэмэх гэсэн шаардлага гээд олон зүйлээс болж 2014 оны 1 сард өөрийн сайн дураар албан тушаалаа хүлээлгэн өгөөд байсан юм.
Гэвч тэрээр даргын алба хашиж байхдаа Солонгос улсын төмөр замд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тендерт оролцсон компаниудаас, Герман улсын хөрөнгө оруулалттай AVT хэмээх компанийг сонгон шалгаруулсан бөгөөд энэхүү ач тусынхаа хариуд ихээхэн хэмжээний авилгал авсан нь батлагдаад байсан юм.
AVT компани нь өөр бусад 3-4 томоохон албан тушаалтнуудад авилгал өгсөн нь батлагдан шалгагдаж байгаа ажээ.
WWW.MGLRADIO.COM
СЭТГЭГДЭЛ БИЧИХ