Ким Чен Ун цэргийн өндөр тушаалтнуудаа 10 км сэлүүлжээ (фото)

Хойд Солонгос улсын удирдагч Ким Жонг Ын цэргийн өндөр тушаалтнуудаа далайн усанд 10 км сэлүүлсэн тухай мэдээллийг өнөөдөр тус улсын Чусон телевизээр үзүүллээ.
Цэргийн өндөр албан тушаал хаагчид нь бусад цэргүүддээ үлгэр дууриал үзүүлсэн, бие бялдрын өндөр чадвартай байх ёстой хэмээн хэлсэн удирдагч Ким Жонг Ын, энэ өдөр 20 гаруй ажилтнуудаа цуглуулан усны хувцас өмсгөн далайд сэлүүлэхдээ өөрөө завин дээрээс хянан явсан гэнэ.
Усанд 10 км сэлсэн офицеруудаас хамгийн ахмад нь 67 настай байсан бол бусад нь 40-50 настнууд байжээ.
WWW.MGLRADIO.COM
СЭТГЭГДЭЛ БИЧИХ