Хоёр толгойтой матар олджээ

Америкийн иргэн Жастин Арнолд Флорида муж улсын Тампа хотын захад явж байгаад хоёр толгойтой матартай тааралджээ хэмээн UPI агентлаг мэдээллээ. Матар Хилсборо голын эрэгт явж байхад нь Арнолд гэрэл зургийг нь авч фэйсбүүк хуудастаа тавьсан байна.
“Би нохойгоо салхилуулж яваад, голын эрэгт ямар нэг зүйлийг сонирхон харж буй хэсэг хүнтэй тааралдсан юм. Тэдэнд дөхөж очоод, хоёр толгойтой матар байхыг хараад гайхсан” гэж Арнолд бичжээ.
Би төдийгүй, бусад хүн ч энэ хачирхалтай амьтны талаар зэрлэг амьтан, ургамал хамгаалах комиссын муж улсын салбарт мэдээлсэн гэж тэр хэлсэн байна. Энэ байгууллагынхан огтхон ч гайхаагүй, харин энэ нь нэг өндгөн эсийн ихрийн гаж өөрчлөлт юм, ийм үзэгдэл матруудад нэлээдгүй байдаг гэж тайлбарласныг Арнолд дурджээ.
Флоридагийн их сургуулийн зоологийн профессор Фрэнк Мазотти гэрэл зураг үнэн бодитой гэдэгт бас эргэлзсэн байна. Байгальд иймэрхүү явдал үнэхээр тохиолддог, гэхдээ шинэ төрсөн матрын хувьд амьд байх учиргүй гэж шинжээч хэлжээ.
Байгальд хоёр толгойтой амьтад байдаг баримтыг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч байсныг тэмдэглэвэл зохино. Жишээ нь, Испанид хоёр толгойтой могой барьж байжээ. Бас нэг ийм хэвлээр явагчийг Америкийн амьтан үржүүлэх газраас дуудлага худалдаагаар худалдаж байсан байна.
Ийм ер бусын амьтад багагүй анхаарал татдаг байна. Жишээ нь, Техас муж улсын хоёр толгойтой яст мэлхий Facebook-т өөрийн гэсэн хуудастай гэнэ.
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ