Довтлогчдын чансааг Лионель Месси тэргүүлж байна

Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Лионель Месси “Р-Спорт” агентлагийн “Медиалогия” компаниас гаргасан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчдын жагсаалтыг тэргүүлж байна.

Судалгааг зургадугаар сарын 13-наас долдугаар сарын 2-нд явуулжээ. Месси одоогийн байдлаардөрвөн гоол Аргентины шигшээгийн нэрийн өмнөөс оруулаад байгаа юм.

Тэрээр ДАШТ-ийг зургаан гоолоор хошуучилж яваа Колумбийн Хамес Родригесээс хоёр гоолоор дутуу яваа ч шилдэг довтлогчдын чансааг тэргүүлж байгаа нь энэхүү жагсаалт гоолын тоогоор бус олон талын нөхцөл байдлыг санал асуулгад тулгуурлан харьцуулсан шинжилгээнээс үүдэн гаргадагтай холбоотой гэнэ.

Түүний нэр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээнд 5 сая 598 мянган удаа дурдагдсан байна.Жагсаалтын хоёрт Бразилын шигшээ багийн довтлогч Неймар бичигджээ. Гуравдугаарт Германы багийн довтлогч Томаш Мюллер орсон бөгөөд тэр мөн дөрвөн гоол хийгээд байгаа юм.

Одоогийн байдлаар шилдэг довтлогч болох 6 гоол оруулсан Колумбын Хамес Родригес (2207 мэдээ) жагсаалтын зургаад бичигджээ.

Телевиз, радио, сонин, сэтгүүл, мэдээллийн агентлаг, интернэт-олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд зэрэг барагцаалвал 18 мянган эх сурвалжийг багтааж буй “Медиалогия” системийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн санг үндэслэн уг жагсаалтыг гаргажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ