Дэлхийн бүслүүрийг хоёр удаа тойрсон эцэг, хүү, ач гурван жанжин Монголынх

Монголын эцэг, хүү, ач гурав аян дайнаараа дэлхийн бүслүүрийг хоёр тойрсон гэхэд та итгэх үү? Чингис хааны жанжин Сүбээдэйбаатар /1175-1248/ Номхон далай, Атлантын далайн хооронд дайтаж 60 гаруй их, бага тулалдаанд ялж гарчээ.
Түүний хөвгүүн Урианхаадай жанжин /1201-1273 он/ Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх, Хубилай таван их хааны төрд зүтгэж Төвд, Вьетнам, Хятадыг байлдан мөхөөжээ. Түүний хүү Ачу /1233-1287 он/ 60 сая хүн амтай Хятадыг байлдан мөхөөж, Хятадыг Монголын аугаа их эзэнт гүрний бүрэлдэхүүнд оруулжээ.
Үүнийг өгүүлэгчийн судалгаагаар дэлхийд ийм их газар орон, хүн амыг, байлдан дагуулсан эцэг хөвгүүн, ач жанжин байдаггүй гэнэ. Уг судлаачийн барагцаа тооцоогоор эцэг хүү гурвын байлдааны зам нь дэлхийн бүслүүрийг хоёр удаа тойрсонтой дүйх тооцоо гарчээ. Дэлхийн цэргийн урлагийн түүхэнд ийм үзэгдэл байдаггүй аж.
Шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ