Эрдэмтэд хүнд хамгийн тустай ногоо, ургамлыг нэрлэжээ

АНУ-ын Нью-Жерсийн Уильям Паттерсоны их сургууль 47 ногоо, жимс, ургамлыг судлахдаа, 17 аминдэм, бичил элемент болон бусад тэжээлт бодисын агууламжийг тодруулахаар олон харьцуулсан шинжилгээ хийгээд, хамгийн ашигтайг нь тодруулжээ.
Кресс-салат (идэж болдог нэг болон хоёр настай өвслөг ургамал) 100 оноо авснаар хүнд хамгийн ашигтай амин дэмүүдээр дүүрэн байдаг хэмээн эхний байранд оржээ. Мангольд, хятад байцаа, шпинат, черемша (зэрлэг сонгины төрлийн өвслөг ургамал), латукзэрэг бусад навчит ногоо ашиг тусаараа арай бага байжээ. Эдгээр ногоо нь маш их аминдэм, эрдэс агуулдаг бөгөөд харин амтат жүрж, нэрс болон тустай гэж үздэг бусад жимсэнд хэдхэн чухал элемент байдаг байна.
Улаан перец (41 оноо), цэцгэн толгойт байцаа (34), хулуу (33), брюссель байцаа (32 оноо)нь навчит биш хамгийн хүнд тустай ногоо болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ