Өнөөдөр болох үйл явдлын тойм

Төв цэнгэлдэх хүрээлэнд /Сурын талбай/

09:00 цагтТулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Сурын талбайд эхэлнэ.

бПрокурорын ерөнхий газарт

09:00 цагт ЦССҮТ-өөс Улсын баяр наадмын нөөц бүрдүүлэх зорилгоор цус цусан бүтээгдэхүүн цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав болон нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа прокурорын байгууллагын нийт прокурор ажилтнууд оролцоно.

аТахарын ерөнхий газарт

10:00 цагт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр ажиллана.

аТуушин зочид буудлынСүлд танхимд

10:00 цагт "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал" судалгааны ур дүнг танилцуулна. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, АНУ-ын ОУХА-ын Суурин Төлөөлөгч Фрэнсис А.Донован,АНУ-ын Азийн сангийн Суурин Төлөөлөгч Мелони К.Линдберг, АНУ-ын Азийн сангийн төслийн менежерА.Баянмөнх нар оролцоно. Утас:88103620

аҮХАА-н хурлын зааланд /9 давхарт/

11:00 цагт Арьс ширний үйлдвэрлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно.

аХэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Монгол улсад хөдөлмөрийн салбар доголдож эхэлснийг Засгийн газрын тэргүүнд уламжилж, үүсээд байгаа ноцтой асуудлын талаар Монголын хөдөлмөрийн бүх биржүүд мэдээлэл хийнэ.

аТөрийн ордонд

12:00 цагтМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Дархан аварга" цол хүртээх ёслолын ажиллагаа болно.

аМонголын Урчуудын Эвлэлийн байранд

17:00 цагт "Монголын усан будгийнмастерууд" үзэсгэлэнгийн нээлт болно.

х“Blue moon” галлерейд

18:30 цагтморин жилийн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан моринд хайртай, монгол түмэндээ зориулсанЧ.Дорждэрэм, С.Базарваань нарын хамтарсан “ТӨВӨРГӨӨН” үзэсгэлэнгийн нээлт болно.

а"Монгол ньюс" мэдээллийн төвд

12.00цагт Монгол Улсын Засгийн газрын ивээл дор ССАЖЯ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран “Монгол туургатан” бүжгийн их наадмыг үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хүрээнд долдугаар сарын 10-15-нд зохион байгуулах тухай мэдээллийг сонирхоорой.

13.30 цагт Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу 52 байршилд наймдугаар сараас иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг өргөжүүлэх зорилгоор “Боломжоо ашигла” төслийнхөн мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ