Г.Буяндоржийн шүүх хурал нээлттэй эхэллээ

Хууль хяналтын байгууллага,хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан “Ноёд” группын Ерөнхийлөгч Г. Буяндоржид холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүх дээр нээлттэй эхэллээ.

Түүнийгиргэн С.Билэгтэд зарсан“Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ. Г.Буяндоржийн хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа гэнэ. ХаринСэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван, нотариатчин Цэрэннадмид нарт холбогдоххэргийг тусгаарласан байна. Одоогоор Г.Буяндоржид холбогдоод байгаа хэрэг нь 10-аас дээш жилийн хорих ялтай ажээ. Шүүх хурал нээлттэй болж байгаа учраас хэвлэл мэдээлэлийн байгууллагууд сурвалжлах боломжтой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ