2.0-ээс дээш голчтой оюутанд тэтгэлэг олгоно

“Оюутны 70” буюу “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулж 2.0-ээс дээш голчтой оюутанд олгож байхаар болжээ.
Өмнө нь бүх оюутанд 70200 төгрөгийг олгодог байсан юм. Цаашид оюутны голч оноог нэмэх бөгөөд эхний удаад ирэх хичээлийн жилд 2-оос дээш голчтой оюутанд олгож байхаар болсон байна.
Харин үүнээс хэмнэж үлдсэн мөнгөөр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах оюутны тэтгэлэгт зарцуулахаар болжээ.
Дашрамд дурдахад Герман болоод Скандинавын улсуудад бакалаврын суралцагчид 3.0-ээс дээш голчтой оюутанд олгодог журам үйлчилдэг билээ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ