Хамгийн өндөр наслаж буй сиамын ихрүүд

Одоо 62 нас 8 сартай америкийн Охайо муж улсын Детройт хотын сиамын ихэр Донни, Ронни Гэлион хоёр эдүгээ амьд сэрүүн ийм ихрүүдээс хамгийн өндөр настай нь болж байна. Тэд энэ үзүүлэлтээрээ 1811-1874 онд аж төрж байсан Тайландын (хуучин сиам) ихэр Чанг, Энг Бункер нараас ах болжээ.

Ихэр Гэлион цээжин биеэрээ холбогдсон бөгөөд тус тусдаа зүрх, ходоодтой, харин нэг гэдэс, нэг бэлэг эрхтэнтэй гэнэ. Ронни вирусийн халдвар авч, энэ нь Доннигийн эрүүл мэндэд ч нөлөөлснөөс болоод дөрвөн жилийн өмнө тэд золтой нас барчихаагүй байна.

Хоёр ихэр төрсөн дүү Жим болон түүний гэргий Мэригийн хамт нэг гэрт суудаг ажээ.

Өнгөрсөн зуунд Донни, Ронни хоёр эцэг болон долоон ах, дүү нарынхаа хамт америкийн хотуудаар “Хүний гаж байдал” гэсэн шоунд тоглодог байжээ. Сүүлд нь 80-аад оны эхээр ийм шоуг хүмүүс сонирхохоо больсон байна.Дараа нь хоёр ихэр Мексик болон Латин Америкийн бусад орноор аялж байжээ.

Өнөөдөр Гиннесийн номд орох нь тэдний гол мөрөөдөл болж байна. Тиймээс аравдугаар сарын 28-нд 63 нас хүрмэгцээ тус номын редакцид хандах гэнэ. Донни, Ронни хоёр хамгийн урт насласан сиамын ихрийн төрөлд дээд амжилт тогтоох бодолтой байгаа ажээ. Гиннесийн номын сайтад бичсэнээр, 1877 онд төрж, 63 настайдаа нас барсан Италийн сиамын ихрүүд болох Жакомо, Жованни Баттист хоёр хамгийн урт наслажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ