Г.Сарангэрэлийг дахин хорих шийдвэр гаргалаа

Нийгэмд багагүй шуугиан дэгдээгээд байсан Г.Сарангэрэл охинтой холбоотой хэргийг шүүх хурал өнөө өглөө 10.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн. Тэгвэл хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурлаас цагдан хорих шийдвэр гаргаж улмаар шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурал таван шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас хаалттай хуралдаж ийнхүү хойшлоод байна. Хуралдааны төгсөлд Г.Сарангэрэл нарын таван шүүгдэгч шүүх танхимаас гарахдаа уйлж, хашгиралдан багагүй шуугиан тарьлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ