БЗД-т тагтнаас зүүгдэж байсан хүүхдийн амийг аварлаа

Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид арван настай хүүхдийн амийг аварчээ. “Тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын тавны өдрийн 18 цаг 30 минутад айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай очиж шалгасан байна.
Ийнхүү шалгахад арван настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг эвдэн орж амийг нь аварчээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ