Эмч бүсгүйг дээрэмдсэн этгээд "Теди" төвөөс баригджээ

Өнгөрсөн амралтын өдөр хайч тулган гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувийн эмнэлгийн эмч, иргэн Б-г ажил дээрээ байхад “IPHONE-5” гар утсыг нь хайч тулган, гарыг нь хүлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тус хэргийг Баянзүрх дүүргийн дэслэгч С.Амгаланбаатар, НЦГ-ын ГХТГ-ын төлөөлөгч, ахлах ахлагч Э.Мягмарсүрэн, ахлах ахлагч П.Одхүү нар шалгаж шалгасан байна. Өнгөрсөн ням гаригийн 21:00 цагийн орчим гэмт хэрэг үйлдсэн этгээд “ТЕДИ” төв дээр зарж борлуулахаар явж байхад нь саатуулан баривчилсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ