Биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааны чиглэлээр сургагч багш нар бэлтгэгдлээ

Олон улсын шинжлэх ухаан техникийн төвийн К-2052 төслийн хүрээнд Европын комисс (Европейская комиссия/развитие главного управления и Сотрудничество–EuropeAid, DEVCO (Швейцария)-ийн санхүүжилтээр зохион байгуулагдсансургалтад 2014 оны 1 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 28-нд болсон сургалтад Монгол Улсаас ЗӨСҮТ-ийн нян судлагч эмч Б. Цэрэнбүжид, И. Отгончимэг, Д.Ганболд, Б.Байгалмаа, биологч Д.Цэрэнноров, Л.Пүрэвдулам, улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын эмч Х.Бодьсайхан нар амжилттай суралцаж сургагч багшийн гэрчилгээг авлаа.

Сургалт “Биоаюулгүй байдлын болон биоаюулгүй ажиллагааны үндсэн ойлголтууд”, “Биоаюулгүй байдлын болон биоаюулгүй ажиллагааны практикийн асуудлууд”, “Биологийн эрсдлийн удирдлага”,“Биоаюулгүй байдлын болон биоаюулгүй ажиллагааны талаарх сургалтын стратеги” гэсэн 4 бүлэг семинарын хүрээнд уламжлалт болон интерактив аргуудыг ашиглан бүлгээр ба дэвшүүлсэн өгөгдөл дээр ажиллах, дадлага ажил хийх зэргээр явагджээ.

Сургагч багш нар энэхүү чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагад үе шаттайгаар сургалт явуулж, биоаюулгүй ажиллагааны нэгдсэн тогтолцоог бий болгоход анхааран ажиллана гэж БОНХЯ-ны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ