Ч.Улаан Ерөнхийлөгчид нэр дэвшихээс татгалзжээ

МАХН-ын Бага чуулган өнөөдөр 15:00 цагаас хуралдаж, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах байсан. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар Бага чуулганы хуралдаанаа маргааш болтол хойшлуулжээ.

Намаас УИХ-ын гишүүн Л.Цог, Ч.Улаан, Ц.Цолмон, Шадар сайд Д.Тэрбишдагва болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын нэрийг Бага чуулганд дэвшүүлж, үүнээс нэг хүн нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон юм. Гэтэл Ч.Улаан сайд нэрээ татаж, оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Харин маргааш хуралдах Бага чуулганаараа эдгээр дөрвөн хүнээс нэгийг нь тодруулах юм байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ