Робби Уильямс шүтэн бишрэгчийнхээ гарыг хугалав

Ньюкасл хотод болсон тоглолт 40 настай Робби Уильямсыг олон жил зовоох болов уу. Тоглолтын үеэр болсон эвгүй явдал үүний буруутан юм. Дуучин залуу нэгэн хит дуугаа дуулах үедээ хэт их хөөрөөд тэнцвэрээ алдан үзэгчдийн дээрээс унажээ. Ийм зүйл тоглолтууд дээр гардаг билээ. Гэвч Роббиг унаснаас болж зарим нэг хүмүүс хохирсон байлаа. Жишээ нь, 52 настай Маргарет Нэш гэдэг эмэгтэй.

Тоглолт болсон газрын менежер “Бид хохирогчтой холбоотой байгаа. Тэрбээр уг тоглолт дээр баруун гараа хугалсан гэж бидэнд хэлсэн. Бид энэ мэдээллийг дуучин залуугийн төлөөлөгчдөд нэн даруй дамжуулсан. Тэд ч түүнтэй холбогдохоо амласан юм” гэж өгүүлэв.

Тэгвэл дуучин залуугийн менежерүүд Маргарет Нэшээс уучлал гуйгаагүй бөгөөд мөнгөн төлбөр ч олгоогүй байна. Тэр ч бүү хэл, түүн рүү утсаар яриагүй гэнэ.

Дэндүү хүний үнэргүй загнасанд нь уурласан хохирогч эмэгтэйн охин твиттерт “Та миний ээжийн дээрээс унасан. Тэр эмнэлэгт удаан хэвтсэн. Гэтэл Робби чи уучлал ч хүссэнгүй” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ