Их хэмжээний допинг хилээр оруулсан хэрэг гарав

Өнгөрсөн амралтын өдөр ихээхэн хэмжээний допинг буюу сэргээш оруулж ирсэн хэрэг гарлаа. Энэ талаар ХХЕГ-ын албаны эх сурвалжаас тодрууллаа.
-Их хэмжээний допинг хууль бусаар оруулж ирсэн гэх мэдээлэл байна?
-Тийм. Олон улс, дэлхийд хориглосон зүйл. Оруулж ирэхэд нь гаалийн шалгалт мэргэжлийн хяналтын шалгалт рентгенээр орж байхад илэрүүлээгүй байсан магадгүй алдаа гарсан байх. Энэхүү зүйл 10 төрлийн 314 ширхэг орж ирсэн үүнийг Тайланд улсаас оруулж ирсэн.
-Хэрэглэсний дараа ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Үүнийг хэрэглэснээр хүний биедмаш хурдан өөрчлөлт орж хүч чадалтай болгодог. Үүний хор нөлөө нь5 жил болоод хүний элэг ууршиж үгүй болон, дархлаа сулрах зэргээр илэрдэг.
-Ямар хүмүүс оруулж ирсэн бэ?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй хориглосон ч манай улсад оруулж ирээд байгаа нь эмгэнэл. Энэхүү зүйлийг ихэнхдээ залуу хүмүүст худалддаг. Цаана нь бидний удмыг устгах, үгүй хийх аюул бий гэдгийг хойч ирээдүй болсон залуус ойлгоосой.
-Цааш нь хэр үнэтэй зарагддаг вэ?
- Нэг тариандаа гурван зүйлийг хавсаргасан байгаа. Маш үнэтэй, нэг ширхгийг 40-100 мянгаар худалдаалдаг. Нийтдээ 6 сая төгрөгийн зүйл орж ирсэн. Зарим эмийгзадалж зарвал үндсэн үнээ хэд нугалж зарагддаг гэнэ. 300-600 мянгаар ч худалдаалдаг.
-Энэхүү зүйлийг ямар хүмүүс хэрэглэдэг вэ?
-Ихэнхдээ бодибилдингээр хичээллэдэг хүмүүс оруулж ирдэг. Энэхүү хэрэгт нэг хүн саатуулагдаад байгаа ч сүүлийн үед оруулж ирдэг нууц бүлэглэл бий болсон байна. Хамгийн аюултай нь хүнд хортой. Энэ эмийг адуунд ч хэрэглэж болдог.
-Үүнтэй холбоотойгоор танайд дарамт шахалт ирсэн гэсэн энэ талаар?
-Үгүй. Манай байгууллага илрүүлэлтйиг харьцангуй нууцалж ажиллаж байгаа. Янз бүрийндарамт шахалтадорсон зүйл байхгүй.
-Одоо үүнийг яаж устгах вэ?
-Эрүүл мэндийн яамаар шинжлүүлж байгаа. ССАЖЯ-наас гарсан шинжилгээгээс 100 хувь хориотой зүйл болох нь нотлогдсон.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ