ДАШТ-ний тасалбар дамлаж байсан компанийн захирал баривчлагджээ

“Match” компанийн гүйцэтгэх захирал Рэймонд Уэланыг “Копакабана Пэлас” зочид буудлын өрөөнөөс саатууллаа гэж Рио-де-Жанейро хотын цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Цюрих хотод байрладаг энэ компани Олон улсын хөлбөмбөгийн холбооны тасалбар түгээх болон 2014 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг мэдээллээр хангах холбооны албан ёсны түнш гэдгийг хэвлэлд дурдаж байна.
Гэвч мань эр түнш гэдгээрээ түрий барьж компаниараа дамжуулан тоглолтын тасалбаруудыг дамлаж байжээ. Мөн худалдах зориулалтгүй тасалбар дамлан худалдаж байсан 11 хүнийг өнгөрсөн долоо хоногт Рио-де-Жанейро хотод саатуулжээ.Хууль сахиулагчдын мэдээлснээр, гэмт бүлэглэл 90,5 сая доллар хууль бусаар олсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ