Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш бүртгэнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргаашбуюу 07 дугаар сарын 09-ний өдөр эхлэх гэж байна. Бүртгэл Монгол бөхийн өргөөнд 2өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм.
Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг 7 дугаар сарын8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ.
Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ