Наадмаар Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 83 чиглэлдих багтаамжийн 593 , туслах 21 чиглэлдбага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус ажиллахаар төлөвлөсөн байна.
7 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана.
Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11,12-нд хотын зүүн болон хойдчиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобусНарны гүүрээр очиж иргэдэд үйлчилнэ. Мөн нийтийн тээврийн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобуснызогсоолд зогсох 121 автобус үйлчилгээнд явна.
Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобусТөв цэнгэлдэх рүү богино эргэлтээр5-10 минут тутамд нийт21 автобуснадамчин олонд “ үнэ төлбөргүй” үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулаад үнэ төлбөргүй автобусанд сууж Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмаа үзэх боломжтой болж байгаа юм.
Харин Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дахь зогсоолоос, 7 сарын 13-нд ”МУБИС”-ийн зогсоолоостом оврын20 автобус,11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон” гэсэн 5 чиглэлээстус бүр 4 нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.
7 сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобуснаадамчин олонд “үнэ төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна. Нийтийн тээвэр 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 7 сарын 13-нд хот дотор ердийн амралтын өдрийнхуваариар ажиллана гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ