Монгол Улс цахим улаан номтой боллоо

Ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-ыг БОНХЯ болон“Slide” компани хамтран шинэчлэн хэвлэж цахим хэлбэрт орууллаа.
Энэхүү цахим номонд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Мөн шилүүс, суусар булга,ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд,одой галуу, ооч ёл, манхин галуузэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйлмөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг энэ номонд шинээр бүртгэжээ.
Улаан номонд орсон амьтан тус бүрийн монгол, латин нэр, статус, таних шинж, тархац, байршил нутаг, амьтны амьдралын онцлог, ургамлын үржил, тоо толгой, түүний хомсдох шалтгаан, хамгаалахаар авсан болон цаашид хамгаалах арга хэмжээг холбогдох судалгаа, шинжилгээний шинэ соргог мэдээ болон төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан монгол, англи хэлнээ сийрүүлжээ.
Цахим улаан номыг www.redbook.mn вэбсайтаас үзнэ үү.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ