Хууль бусаар гарааш ажиллуулж байгаад 4 машины өрөнд оржээ

Өнгөрсөн 6-7-нд шилжих шөнө буюу даваа гаригийн өглөө БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр, 40-р дунд сургуулийн баруун талд байрлах авто машины гараашийн хана нурж хана даган байрлуулсан машинуудын 4 авто машин дээр унаж иргэдэд хохирол учруулсан байна. Тэгвэл иргэдийн хохирлыг тухайн гараашийн эзэд төлж барагдуулах юм байна.
Автомашинууд ийнхүү гэнэтийн осолд өртсөн үед даатгалд хамруулсан бол даатгалын компани, мөн төлбөртэй зогсоолд байрлуулсан бол төлбөртэй зогсоол хариуцсан газар иргэдийн хохирлыг барагдуулдаг байна.
Харин энэхүү ослын хувьд 2007 онд баригдаж ашиглалтад орсон ба мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Гэвч мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үл тоож өнөөдрийг хүртэл ашигласаар ирсэн байна. Иймд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчихаад байхад ашигласаар ирж, эцэст нь ийнхүү сөрөг үр дагавар дагуулсан тул хохирлыг тухайн гараашийн эзэд төлж барагдуулах юм. Хэдийгээр тухайн машинууд даатгалд хамруулсан ч төлбөртэй зогсоолд байрлуулсан ч ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байхад ийнхүү ашигласан учир иргэдэд учруулсан хохирлыг тухайн гараашийн эзэд барагдуулах ёстой байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ