Сүүлийн 50 жилд тамхийг улам хортойгоор үйлдвэрлэдэг болжээ

Сүүлийн хагас зуун жилд тамхины үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ жинхэнэ химийн зэвсэг болгож, харин ингэснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна.

Тамхи татахыг хялбар болгохын тулд амьсгалын замыг тэлдэг бодисуудыг янжуурт нэмэх болжээ. Үүний зэрэгцээ янжуурт никотины агууламж байнга ихсэж байна.

Шүүлтүүр нь онцгой нууцлаг бөгөөд утааг илүү эрчимтэй уушиглахад тус болдог маш жижигхэн нүхнүүдтэй болжээ. Ментол нэмдэг нь утааг “зөөлөн” болгож, харин сахар нь никотинд донтох явдлыг ихэсгэж өгдөг ацетальдегид гэдэг бодис бий болгодог байна.

Америк янжуурыг хорт хавдартай болгож мэдэх нитрозамин бодисын өндөр агууламж бүхий тамхиар хийдэг ажээ. Тамхины концернуудын баримт бичгийг судлах явцад эмч нар энэ бүх мэдээллийг олж авчээ.

Өнөөдөр цөөхөн янжуур татлаа ч, хүмүүс эрүүл мэнддээ нэлээд хэдэн жилийн өмнөхөөс илүү их хор учруулж байна. Үүний дээр орчин үеийн янжуур никотинд илүү их донтой болгож, никотиныг уушигнаас зүрх, тархинд илүү түргэн хүргэдэг ажээ.

Элдэв нэмэлт нь анхны уушиглалтыг илүү амархан, тамхидалтыг илүү аятайхан, гэхдээ илүү хортой болгож байна. АНУ-д янжуурын хайрцаган дээр тамхи татахын хор хөнөөлийн тухай анхааруулсан бичиг, зураг анх гарсан 1964 оноос тамхины утаатай холбоотой эрсдэл үлэмжхэн ихэсссэнийг тамхи татахын эсрэг тэмцэж буй байгууллагууд сэрэмжлүүлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ