Та архичин мөн үү

Хэн нэгэн таныг "муу хар архичин" хэмээн харааж ерөөх нь салахгүй байна уу. Аль эсхүл таны дотны хүн чинь яг л архинд донтож байгаа мэт танд санагддаг уу. Тэгвэл архичин болох магадлал байгаа эсэхийг мэдье гэвэл, дараахи сонжоо туслана

1. Та долоо хоногт 2-оос илүү удаа согтууруулах ундаа хэрэглэдэг үү?
2. Сүүлийн нэг сард уусан архинаасаа болоод, өөрийгөө хянах чадвараа алдаж байсан уу?
3. Та шартдаг уу?
4. Таны эцэг, эх юмуу цусан төрлийн хүмүүс архичин байсан уу?
5. Танай нөхөр юмуу эхнэр зөвшөөрөгдөх хэмжээнээс ахиухан хүртчихдэг үү?
6. Ажил дээрээ согтууруулах ундаа тогтмол хэрэглэчих гээд байдаг уу (үйлчлүүлэгчидтэй г.м.)?
7. Найз нөхөдтэйгээ уулзалт бүрийг “тэмдэглэдэг” зуршилтай юу?
8. Баяр бүрээр гэр орондоо архиддаг уу?
9. Та ганцаархнаа архи уудаг уу?
10. Та архи дарсанд дуртайгаа бүрэн хянадаг, тиймээс хүссэн хэмжээгээрээ ууж чаддаг гэдэгт итгэлтэй байдаг уу?

1 асуултад ч болов “тийм” гэж хариулсан бол, энэ нь таныг эрсдлийн бүлэгт оруулна, 3 асуултад мөн ингэж хариулвал, танд архидан согтуурах асуудал байна гэсэн үг, 5 болон үүнээс дээш асуултад “тийм” гэж хариулвал, та маш таагүй үнэнийг өөрөөсөө нуудаг юм байна, тиймээс танд наркологийн эмчийн тусламж шаардлагатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ