БЗД-т Зил-130 машин дугуйтай хүүг дайрч хөнөөсөн золгүй осол гарлаа

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Алтан өлгийн Монелийн оюутны байрын шинэ зам дээр өчигдөр орой 20.00 цагийн орчимд автын ноцтой осол гарчээ. Тодруулвал, Тэвш дүүрэн тоосго ачсан “Зил -130” машин зам дээр дугуй унаж явсан бага насны хүүг дайрч амийг нь хөнөөжээ. Машинд дайруулсан хүү газар дээрээ нас барсан байна. Жолоочийн анхаарал болгоомжгүй байдал,хүүхдээ хараа хяналтгүй байлгасан эцэг эхийн буруугаас уг хэрэг гарсан гэж замын цагдаа нар ярьж байсан.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ