Хүчингийн хэрэг үйлдсэн Бангладешийн иргэнд Монгол Улсын шүүх 7 жилийн ял оноолоо

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 07-р сарын 03-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэж Рахман МД Атикурт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Хэргийг дурдвал, Дүүргийн 2-р прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн Бангладеш улсын иргэн Рахман МД Атикурт холбогдох эрүүгийн хэргийг дүүргийн 2-р прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж ийнхүү шийдвэр гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ