Мирослав Клозе түүхэн дээд амжилт тогтоолоо

Германы шигшээ баг Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцэээний хагас шигшээ тоглолтод Бразилын багийг 7:1-ийн харьцаатайгаар буулгаж авсан билээ.

Харин Германы багийн довтлогч Мирослав Клозе ДАШТ-д оруулсан гоолынхоо тоогоор дээд амжилт тогтоов. Бразилийн багтай тоглох үеэр Клозе 23 дахь минутад эсрэг талын хаалганд бөмбөг оруулсан бөгөөд ингэснээр ДАШТ-үүдэд 16 дахь, Бразилийн ДАШТ-д хоёр дахь гоолоо оруулсан нь энэ юм.

1998 оноос 2006 онд 15 бөмбөг оруулсан Бразилын Роналдо энэ оныг хүртэл дээд амжилтын эзэн байсан юм.

36 настай Клозегийн хувьд энэ жилийн ДАШТ дөрөв дэх нь бөгөөд хамгийн сүүлийнх нь ч байж мэднэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ