323 ажилгүй иргэнийг ажлын байранд зуучиллаа

Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоорХөдөлмөрийн хэлтсээс “Ажилтай орлоготой Баянзүрхчүүд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Мөн Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Ахмадын хороо, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран уг өдөрлөгийг хамтран зохион байгуулан ажиллажээ.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Д.Арвин, ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга н.Тунгалаг, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газрын дарга н.Баттогтох болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дашрамд дурдахад, “Ажилтай орлоготой Монгол хүн” өдөрлөгийн үеэр 323 ажилгүй иргэнийг бүртгэж ажлын байранд зуучилсан аж. Мөн 10 МСҮТ-ийн төлөөллийг оролцуулан 50 иргэний мэргэжлийн сургалтад бүртгэжээ.

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүнээрүзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд 60 иргэн өөрсдийн бүтээлээ олон нийтэд дэлгэсэн юм гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ