“Mixx”-ийн Гүнчээ Хишигдалайтай үерхдэггүй

“25”-р суваг телевизийн “Making the band” нэвтрүүлгээс төрсөн “Mixx” хамтлагийг хувийн шалтгааны улмаас таржээ гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байсан. Энэ талаар тус хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иш фэйсбүүк хуудастаа бичихдээ “Энэ бол худлаа мэдээлэл шүү. Бид тараагүй. Уран бүтээлээ хийж байгаа. Саяхан ”Шарталт” киноны “Огцом дээшээ” дууг дуулсан" хэмээн бичжээ. Одоо хамтлагийнхан гурван шинэ дуун дээр ажиллаж байгаа бөгөөд энэ сарыг сүүлээр цацагдаж эхлэх гэнэ. Сонирхуулахад О.Гүнчин-Иш “Universe best songs” наадмын шилдэг оролцогч А.Хишигдалайтай үехдэг нь худлаа гэнэ. Энэ талаар А.Хишигдалай өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний хэлж буйгаар “Mixx “ хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иш түүний уран бүтээлийн сайн найзуудынх нь нэг гэнэ. Тиймээс худал мэдээлэл тараахгүй байхыг хэвлэлийнхэнээс хүссэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ