Хотын дарга уриалга гаргалаа


Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ, сайхан зусч байна уу?
Юуны өмнө Та бүхэндээ Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ жилийн наадмаар иргэдийнхээ ая тухтай байдлыг хангаж, замын түгжрэл багатай байх нөхцөлийг бүрдүүлэхээр Хотын захиргаанаас нийтийн тээврийн 841 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахаар шийдвэрлэлээ. Мөн төмөр замын автобус буюу RAILBUS-аар Амгалан өртөөнөөс Хүй долоо худаг руу өдөрт 5 удаагийн зорчилт хийж иргэдэд үйлчлүүлэхээр боллоо. “Дүнжингарав” худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 3 том оврийн автобусТөв цэнгэлдэх рүү богино эргэлтээр5-10 минут тутамд нийт21 автобуснадамчин олонд “ үнэ төлбөргүй” үйлчилнэ. Харин RAILBUS ньАмгалан, Ботаник, Худалдааны төв, Вокзал, УБТЗ 65 жил, Таван шар, Толгойт, Эмээлт, Давааны өртөө гэсэн чиглэлд явах бөгөөд Давааны өртөөгөөс иргэдэд үнэ төлбөргүй том оврын 5 автобус Хүй долоо худаг руу үйлчилнэ. Тиймээс наадамчин олон та бүхэн баяр наадмын өдрүүдэд онцын шаардлагагүй бол автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээвэр болон RAILBUS-ыг сонгож үйлчлүүлэхийг уриалж байна.
Хотол түмнээрээ сайхан наадаарай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.БАТ-ҮҮЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ