Дархан аварга А.Сүхбат дархан аварга Г.Өсөхбаярыг амаллаа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Гурвын даваанд дархан аварга хоёр А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар хүчит бөхийн баруун зүүн жигүүрийг тэргүүлэн гарч ирлээ. Наадмын өмнөхөн Дархан аварга цолоо авсан Агваансамдангийн Сүхбат, мөн шинэхэн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярыг гурвын даваанд амлаж авсан нь наадамчин олныг шуугиулж байна. Мөн гурвын даваанд дархан аварга бөх дархан аваргаа амлаж авсан тохиолдол бараг байхгүй билээ.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ