Наадмын хуушуур 1000 айраг 1500 төгрөгийн ханштай байна

Хүй долоон худгийн ногоон дэнжид наадамчин олон бужигнаж, хурдан хүлгийн үүрсэх чимээ, унаач хүүхдийн гийнгоон дуу цуурайтсан Монгол наадам үргэлжилж байна.
Биднийбаяр наадмаараа хүндэтгэн хуушуур, айргийг наадмын зоог гэж тодотгон, хүндэтгэн зооглодог билээ. Хүй долоон худагт наадмын хуушуур нэг ширхэг нь 1000 төгрөг, нэг аяга айраг 1500 төгрөгийн ханштай байна.
Энэ жилийн наадмаар нийт 900 аж ахуйн нэгж, иргэнд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Хотын захиргаанаас олгосон. Хүй долоон худагт зөвшөөрөл авсан 300 иргэн, аж ахуйн нэгж үйлчилгээ ажиллагаа явуулж байгаа юм. Тэдгээрийн дийлэнх хэсэг нь иргэд байгаа ба ард түмнээ дэмжиж ихэнх зөвшөөрлийг иргэдэд олгоно гэж Хотын захирагчийн албанаас мэдээлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ