А.Сүхбат Г.Өсөхбаярт тахимаа өгөв

Гурвын давааны барилдаанууд үргэлжлэн бөхчүүд ам учраатайгаа барилдаж байна. Шинэхэн дархан аварга цолны эзэн болох А.Сүхбат энэ даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амлаж авсан билээ. Энэ нь наадамчин олныг шуугиулж байсан ч зүлэг ногоон дэвжээнээ найман жилийн дараа гарч түмэн олноо баясгаж байгаа дархан аварга А.Сүхбат олон жил өрсөлдөн барилдаж явсан Г.Өсөхбаяртаа тахимаа өгсөн юм.

Олон жилийн дараа барилдаж буй А.Сүхбат аварга ийнхүү найздаа давааг нь ахиулж, гарыг нь амрааж өглөө.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ